Ж.Байдены ялалтад 1 сая фунт стерлингийн бооцоо тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-03 09:40:41

НЬЮ-ЙОРК. /CNN/. Дэлхийн хамгийн том цахим бооцоо хүлээн авагч “Betfair” компанийн нэгэн үйлчлүүлэгч АНУ-ын ерөнхиийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденыг ялна гэж мөрийцөж, үүндээ 1 сая фунт стерлингийн бооцоо тавьжээ. Энэ нь тус компанийн хувьд улс төрчийн ялалтад тавьсан хамгийн том бооцоо болсон байна.


Энэ бооцоо нь улс төрийн үйл явдалтай холбоотойгоор өмнө нь тавьсан бооцооноос хоёр дахин их байжээ. Тодруулбал, 2016 онд “Betfair”-н үйлчлүүлэгч Дональд Трампыг сонгуульд ялна гэж мөрийцөн 555 мянган фунт стерлингийн бооцоо тавьж байсан удаатай аж. Энэ удаагийн сонгуульд Ж.Байден ялбал “Betfair”-н үйлчлүүлэгч 1.54 сая фунт стерлингтэй болох юм. 


Коронавирусний цар тахлын улмаас спортын томоохон арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй байгаа энэ үед Их Британид АНУ-ын сонгуулийн дүнд бооцоо тавих явдал түгээмэл болжээ. Ж.Байденаас гадна компани намуудаас нэр дэвшигчдэд тавих бооцоонуудыг хүлээн авсан байна. АНУ-д Дээд шүүхийн 2018 оны тогтоолоор улс төрийн үйл явдалд бооцоо тавихыг хориглож байжээ. 

Холбоотой мэдээ