Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-02 09:53:40

НЬЮ-ЙОРК. /NBC/. Ардчилсан намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Жозеф Байденыг дэмжсэн сүүлчийн арга хэмжээнүүдэд Америкийн дуучин Лэди Гага, дуучин Жон Леженд нар оролцоно. 


Ж. Байден сонгуулийн өмнөх арга хэмжээгээ эхлүүлсэн газраа буюу Пенсильвани муж улсын Питтсбургт дуусгахыг зорьж байна. Харин түүний гэргий Жилл сонгуулийн өмнөх сүүлийн өдөр Пенсильванийн гурван тойргоор явсныхаа дараа нөхөртэйгөө Питтсбургт болох арга хэмжээнд оролцох бөгөөд энэ үед дуучин Леди Гага мөн арга хэмжээнд оролцох аж.


Харин дуучин Жон Леженд АНУ-ын дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Камала Харрисыг оролцуулсан Филадельфид болох арга хэмжээний үеэр дуулах юм. 


АНУ-ын бүх нийтийн сонгууль 11 дүгээр сарын 3-нд болох бөгөөд урьдчилсан санал хураалт эхлээд байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, Конгрессын Сенатын танхимын 35 гишүүн, Төлөөлөгчдийн танхимын бүх гишүүнийг, мөн хэд хэдэн муж улсын захирагч, орон нутгийн хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагын олон мянган гишүүнийг сонгоно.

Холбоотой мэдээ