Оюутан цэргүүд чууллаа

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-31 13:29:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн зургаан жилийн хугацаанд “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, алба хаасан улсын 12 их, дээд сургуулийн 650 гаруй оюутан цэргүүдийн төлөөлөл өчигдөр чуулж, үеийн залуусаа архи согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг уриалга гаргалаа.


Коронавирусний цар тахал гарч, дэлхий нийтээрээ хөл хорио тогтоосон. Энэ үед оюутан, сурагчдын сургууль, цэцэрлэг нэг хэсэгтээ завсардлаа. Одоо хэвийн байдалд шилжиж байгаа учраас Монгол цэргийн нэгдсэн холбоо, Оюутан цэрэг ТББ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албатай хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор чуулга уулзалт хийж байна. Түүх соёлоо судалж, эх оронч, хүмүүнлэг энэрэнгүй үзлийг өөртөө төлөвшүүлж, хичээл сурлагадаа өндөр амжилт гаргахыг залуустаа хүсэж байна хэмээн Батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх профессор, оюутан цэрэг хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, хурандаа Л.Мягмаржав энэ үеэр хэлсэн юм.


2016 оны “Оюутан цэрэг” хөтөлбөрийн манлайлагч оюутан Н.Шаравжамц хөтөлбөрийн сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр тус хөтөлбөрт хамрагдаж цэргийн анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон байна. Жилийн хугацаанд суралцдаг цэргийн хөтөлбөрийг 60 хоногт багтаан суралцсан. 5-30 километрийн маршанд гүйсэн. Хөтөлбөрт хамрагдаад цэргийн амьдрал надад ихэд таалагдсан учраас Зэвсэгт хүчний 281 дүгээр ангийн эмнэлэг, ханган нийлүүлэлт хүний их эмчээр ажиллаж байна. Мөн энэ чуулга уулзалтаас гарах уриалгыг үеийн нөхдөдөө заавал хэлж, ойлгуулах болно” гэлээ.

Холбоотой мэдээ