МАХН-ын сайд нарыг огцруулах асуудлыг АН-ын бүлэг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-24 11:55:17

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, МАХН-аас томилогдсон сайдуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж, дэмжив.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр буюу энэ сарын 23-нд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд АН-ын бүлгийн даргад МАХН-аас томилогдсон Шадар сайд Ц.Оюунбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ нарыг чөлөөлөх саналаа УИХ-д хүргүүлэх талаар мэдэгдэл өгсөн. Бүлгийн хуралдаанаар уг асуудлыг 100 хувь дэмжиж, Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх болсон талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.

Одоогоор Гүйцэтгэх зөвлөлийн тов гараагүй байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ