Орон нутгийн сонгуульд 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-10-15 12:43:09
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль Дундговь аймгийн хэмжээнд 15 сумын 68 хэсгийн хороонд амжилттай эхэлж, үйл ажиллагаа нь хэвийн явж байна.

Тус аймгийн хэмжээнд 68 хэсгийн хорооны 53 нь сумынхаа төвүүдэд, бусад нь хөдөөгийн багийн төвд байрлаж байна.

Аймаг сумын сонгуулын хороодод нийт 86, хэсгийн хороодод 492, ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм сахиулах 193 албан хаагч, итгэмжилсэн 68 ажилтан, даамлууд, технологийн баг, цагдаагийн ажилтнууд гээд орон нутгийн сонгуульд нийт 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа ажээ.

2020 оны орон нутгийн ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд нам эвсэл, бие даагчийг төлөөлж 349 ажиглагч ажиллаж байна. 

Холбоотой мэдээ