Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
ЛАВЛАГАААргын тооллын 2016 оны тавдугаар сарын 22. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын Билгийн тооллын 15. Адъяа гараг. Онгоц одтой, 9 улаан мэнгэтэй хөх луу өдөр.
Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй . Өдрийн наран 5 цаг 14 минутад мандан, 20 цаг 30 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.