Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай үр дүнгийн уулзалт хийв

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-10-11 17:04:21

Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга өнөөдөр Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчидтай үр дүнгийн уулзалт хийх үеэрээ тэдний хүсэлтийг шийдвэрлэлээ.


Тэрбээр ажил авснаасаа хойш эмнэлгийн эмч ажилчидтай наймдугаар сард анхны уулзалтаа хийсэн юм. Тухайн үед Нэгдсэн эмнэлэг 500 сая төгрөгийн алдагдалд орсон, мэс заслын ор дутагдалтай, нэмэлтээр ажиллаж буй туслах сувилагчдын орон тооны цалингийн сан, вакцин хадгалах хөргөгч зэрэг шаардлагатай саналуудыг уламжилж, шийдвэрлэж өгөхийг хүсч байв.Тэгвэл өнөөдрийн уулзалтаар аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх тавьсан дөрвөн саналыг шийдвэрлэж буйгаа илэрхийллээ.


Тухайлбал төсвийн алдагдлыг шийдвэрлэсэн, мэс заслын орны тендер зарлахад бэлэн болсон, орон тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхээр Эрүүл мэндийн яаманд хүсэлтээ илэрхийлж, санал солилцсоныг дуулгалаа.

Мөн уулзалтын үеэр эмч ажилчдаас өндөр үзүүлэлттэй 20 ширхэг суурин компьютер, зүрхний цохилт хэмжигч автомат аппаратыг шийдвэрлэж өгөхийг хүссэнд тэрбээр газар дээр нь шийдвэрлэж, ирэх оны төсөвт суулгана гэлээ.

 

Холбоотой мэдээ