69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Кисеносатог давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-05-21 13:06:16

Өчигдөр буюу баасан гарагт Нацү башёгийн 13 дахь өдрийн шийдвэрлэх барилдаанууд болж энэ башёг тэргүүлэгч хоёр бөхийн барилдаан гайхалтай өрнөж Кисеносатогийн  аварга болох замд Их аварга Хакүхо М.Даваажаргал хөндөлсөж хүчийг үзүүлэн  давлаа.

Хакүхо озэки Кисеносатод солгой бөх ямар давуу талтай байдгийг батлан харуулсаар зүүн талдаа шилдэж гуядсанаар аварга цол тийм амар олдохгүй гэдгийг харуулав. Ёкозүна цолтой бөхчүүдээс манай хоёр аварга хоорондоо барилдаж Какүрюү М.Ананд, Харумафүжи Д.Бямбадоржийг ёрикири мэхээр давсанаар Эзэн хааны цомын өрсөлдөөнөөс Харумафүжиг гаргаж орхилоо.

Япон озэки Котошёогикү Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг давсан бол Гойдо. Икиойг унагав. Өнөөдөр Хакүхо М.Даваажаргал, мөнхийн өрсөлдөгч 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржтой барилдах бол 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Кисеносатотой хүч үзэж түүнийг аварга болох эсэхийг нь шийдвэрлэх хариуцлагатай барилдаан болох юм.

Д.Өлзий  

Холбоотой мэдээ