Нийслэлийн агаарын чанар “бага бохирдолтой” түвшинд байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-01 13:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод байгаа суурин 15 станцын 9 дүгээр сарын 27-ны мэдээгээр нийслэлийн агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар бага байна.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар ихэнхдээ “Хэвийн”, “Бага бохирдолтой” түвшинд байжээ.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийх үеэр “Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад угаарын хийн үзүүлэлт дунджаас давсан тохиолдол байхгүй, харин агаарын хэм 5,2-оор хүйтэн байгаа”-г мэдээллээ. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшний 250 гаруй борлуулалтын цэг хэвийн ажиллаж байна. 

Холбоотой мэдээ