Мөрөн сумын алслагдсан багт шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-09-28 19:13:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын алслагдсан 14-р багт 150 хүүхдийн Ивээл цэцэрлэг ашиглалтад орж нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх боловсролын салбарын удирдлагууд оролцлоо.

Тус цэцэрлэгийн барилгыг хамгийн сүүлийн стандартаар барьсан 2 давхар хүүхдэд сурч боловсрох ээлтэй орчинг бүрдүүлсэн байна. Мөрөн сумын 14-р багийн иргэд нийтийн тээврийн унаагаар 3-5 км явж  цэцэрлэгт хүүхдээ өгдөг байсан гэнэ. Мөн цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас зарим хүүхдүүд хамрагдаж чаддаггүй байсан олон асуудал шинэ цэцэрлэгт ашиглалтад орсноор ард үлджээ. Ийнхүү Мөрөн сумын алслагдсан багийн хүүхдүүд сургуулийн өмнөх боловсролыг хүртэж үе тэнгийнхэнтэйгээ суралцаж хөгжих боломж бүрджээ.

 


Холбоотой мэдээ