Зорилтод бүлгийн өрхийн орлого 18-20 хувиар нэмэгджээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-09-25 09:25:31

Архангай /МОНЦАМЭ/. ФЛОМ ОУБ-аас Архангай аймагт хэрэгжүүлдэг "Гэгээн ирээдүй" төслийн "Үр дүн хуваалцах, туршлага судлах өдөрлөг"-ийг зохион байгуулж, зорилтот 10 сумын ТББ-ууд хийсэн ажлаа тайлагнаж, харилцан туршлагуудаа хуваалцлаа.

Үүнээс онцлоход сумдын ТББ -ын ихэнх нь төлөвлөгөөгөө 90-100 хувьтай биелүүлсэн ба төслөөс дэмжлэг авсан 9 өрх, 6 бүлгийн өрхийн орлого 18-20 хувь нэмэгдсэн гэсэн үнэлгээ гаржээ.  Мөн цаашдын тогтвортой байдлыг хангах үүднээс ТББ-ууд нэгдэн зөвлөл болох нь зүйтэй талаар хэлэлцэж, 100 хувийн санал нэгтэйгээр батлав. ТББ-ын гишүүдийн идэвх оролцоог сайжруулах үүднээс нөхөрлөлийн үйл ажиллагаа зохион байгуулж, оролцогчид 4 багт хуваагдан гар бөмбөгийн болон буухиа тэмцээнүүдэд оролцлоо. Тус өдөрлөгийн чиглүүлэгчээр "Өөрчлөлтийн зөн" ТББ хамтран ажилласан байна. 

Холбоотой мэдээ