"Дэглий цагаан" нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-09-18 16:34:06

Увс /МОНЦАМЭ/. "Дэглий цагаан" нисэх онгоцны буудлыг олон улсын статустай болгох зорилтын хүрээнд явгалах замыг өргөтгөж, Улаангом-Кызыл чиглэлийн нислэг шинээр үүлдэх боломжийг бүрдүүлээд байна.

“Дэглий цагаан” нисэх буудлын явгалах замыг өргөтгөснөөр уг нисэх онгоцны буудлын хүчин чадал улам сайжирч, “3-C” ангиллын буюу 100 хүртэлх суудалтай онгоцыг хүлээн авахад ямар нэгэн саадгүй болж техникийн нөхцөл байдал нэмэгджээ. Ингэснээр сүүлийн жилүүдэд Увс аймагт тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа гадаад, дотоодын аялагчид, бизнесийн байгууллагууд болон хойд хөрш, Азийн бусад улсуудын авиа компаниудаас ирж буй иргэний болон ачаа тээврийн захиалгат нислэгийг хөгжүүлж цаашид Олон улсын нисэх буудал болоход чухал нөлөө үзүүлэх юм.

 

 


Холбоотой мэдээ