Н.Номтойбаяр нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-09-08 10:01:03

Улаанбаатар/МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр 09:00 цагт эхэллээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж, таван жил таван сар хорих ял оноосон билээ.

Харин  Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн юм.

 

 

Холбоотой мэдээ