Хатанбулаг сум төвийн эрчим хүчтэй холбогдоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-18 12:13:55

Дорноговь аймгийн Хатанбулаг сум төвийн эрчим хүчтэй холбогдоход багагүй хугацаа үлджээ.

Учир нь Мандах сумын зэсийн орд Цагаансуваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 кбт-ийн хүчин чадалтай агаарын шугамын барилгын ажлыг  Багануурын “ЗӨБЦТС” төрийн өмчит компани дуусгаж хүлээлгэн өгсөн аж.

Дээрх ажлыг гүйцэтгэгч компани улсын төсвийн 7.2 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барьж хүлээлгэн өгсөн байна. Мөн  Оюутолгойгоос Цагаан суварга хүртэл тавьж байгаа 160 км агаарын шугамын ажил дуусвал төвийн эрчим хүчинд бүрэн холбогдох боломжтой болох юм. 

Х.Эрдэнэбулган    

Холбоотой мэдээ