Монгол, япон иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-28 14:15:34

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Хаяаши Шиничирог өнөөдөр хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Элчин зөвлөх Хаяаши Шиничиро ГИХГ-ын дарга Н.Ууганбаярт үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.



ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, хоёр орны иргэдийн эрх ашгийг хамгаалах болон бусад чиглэлээр Японы ЭСЯ-тай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ