"Хэнтий Ус" ХХК Чингис хотынхныг цэвэр усаар 100 хувь хангаж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-26 13:10:17

Хэнтий /МОНЦАМЭ/ “Хэнтий-Ус” ХХК  Чингис хотын дулааны 60-70 хувь, цэвэр усыг дангаараа 100 хувь нийлүүлж байна.

Мөн гэр хорооллын иргэдэд 16 ус түгээх байраар үйлчилгээ үзүүлдгээс аравт нь ухаалаг худгийн систем нэвтрүүлжээ. Түүнчлэн халаалтын 10 зуухаар жилд 100 мян/Гкал дулаан үйлдвэрлэдэг. Дулаан, цэвэр, бохир усны 97 км инженерийн шугам сүлжээний ашиглалт, сантехникийн засвар үйлчилгээг хариуцан 7 цех тасагтай 200 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийтдээ Чингис хотын 50 орон сууцны 1600 гаруй өрх, 200 гаруй ААН байгууллага, Бэрх дулааны салбарын 32 ААН байгууллага, 460 гаруй айл өрхөд нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлдэг. 

Тус ХХК нь дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ, Барилга, сантехникийн засвар үйлчилгээ, нийтийн халуун усны үйлчилгээ, халуун хүйтэн усны тоолуурын засвар, баталгаажуулалтын үйлчилгээ гэсэн үндсэн таван чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 



 

Холбоотой мэдээ