Иргэний хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-05-17 16:35:53

УИХ-аас баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаа энэ сарын 25-нд зарлажээ.

Тодруулбал Монгол Улсын Их Хурал Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн нэмэлт оруулсан нь иргэд хоорондын зээлийг хариу төлбөргүй болгож улмаар зээл олгох эрх бүхий хуулийн этгээдэд давуу эрх олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал зэрэгт харшилж байна гэж нэр бүхий иргэд үзжээ. Тиймээс тэд Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дээрх агуулга бүхий мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсний дагуу маргаан үүсгэж хэлэлцэхээр болсон байна.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ