Улаанбаатарт бороо орохгүй, 23-25 хэм дулаан

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-08-14 09:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 8 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 

Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно. Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг, төвийн аймгуудын зарим газар,  зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 23-25 хэм дулаан байна.


Холбоотой мэдээ