Явган зорчигчийн амь насыг хохироожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-12 15:11:40

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгино-Хайрхан дүүргийн 17 дугаар хороон дахь 32-р байрны урд талын явган хүний гэрэл дохиотой гарц орчимд өнөөдөр өглөөний  04.25 цагийн үед 25 настай Н-ыг марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашинаар мөргөж амь насыг нь хохироожээ.


Осол гаргасан жолооч хэргийн газрыг орхин явсныг цагдаагийн алба хаагч нар шуурхай эрэн сурвалжилж олж тогтоожээ.

Иймд зам тээврийн осол гаргасан тохиолдолд замын хөдөлгөөний дүрэмд заасан жолоочийн үүргээ биелүүлэх, хэргийн газрыг орхин явахгүй байх, шөнө оройн цагаар тээврийн хэрэгсэл жолоодохдоо орчны байдалд тохируулан хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.




Холбоотой мэдээ