АНУ, Казахстан улсууд руу нислэг үйлдэх боломжийг судалж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-08 13:38:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр энэ сард 14 удаагийн тусгай нислэгээр гадаадаас 3500 орчим иргэнээ татан авна. Үүний дагуу энэ сарын 1, 5, 6, 7-нд Сөүл, Шинэ Дели, Токио руу нислэг үйлдэж иргэдээ татан авсан юм.


Харин 

8 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар

8 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар

8 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар

8 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит

8 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар

8 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар

8 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар

8 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар

8 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар

8 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хуваарьтай байна.


Түүнчлэн тусгаарлах байрны хүрэлцээг харгалзан АНУ, БНКУ зэрэг улс руу нэмэлтээр 4 нислэг үйлдэх боломжийг судалж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ