А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д 33 хүн эмчлүүлж байна

COVID-19
sodonizm@gmail.com
2020-08-07 11:42:49

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 261 хүний шинжилгээг хийхэд бүгд сөрөг буюу коронавирусний халдвар илрээгүйг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэв. 

Шинэ-Дели-Улаанбаатарын нгоцоор ирсэн 165, ажиглах байранд тусгаарлалтад байгаа 52, ХӨСҮТ-д тусгаарлалтад буй 6 хүний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илрээгүй. Мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж буй нэг хүний шинжилгээ,  тандалтын зорилгоор нийслэлийн Сүхбаатар, Сонгино-Хайрханы нэгдсэн эмнэлэг, Баянгол, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн  төвөөс цуглуулсан найман хүний сорьцод коронавирусний халдвар илрээгүй аж.

Одоо Монгол Улсад батлагдсан тохиолдол 293 байгаагаас эдгэрсэн 260, ХӨСҮТ-д эмчлүүлж буй 33 хүн байна. Эмчлүүлж байгаа 33 хүний хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, 31 нь хөнгөн байна" хэмээлээ. 


Холбоотой мэдээ