Б.Эрдэнэбат нарын шүүх хурал маргааш болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-08-04 16:12:11

Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат болон тус компаний хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан маргааш болно.


Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат болон тус компаний хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны  6 дугаар сарын 2-нд хүлээн авсан.  Гэм буруугийн шүүх хуралдааныг энэ оны 8 дугаар сарын 5-нд буюу маргааш 13:30 цагт товлолоо.


Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн сарын 24-нд  хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг маргааш 10 цагт товлов. Тус хэрэг нь “Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи  улсын “Стандарт” банкнаас 109  сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогдоод байгаа юм.


Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Холбоотой мэдээ