ОХУ-д шинжилгээнд хамрагдсан хүний тоо 29 сая давжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДМОСКВА. /TASS/.
ОХУ-д нийт 29 сая гаруй хүн коронавирусний шинжилгээнд хамрагдсан тухай тус
улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.
“Нэг өдрийн дотор 236 мянга орчим хүнийг
коронавирусний шинжилгээнд хамруулснаар нийт хамрагдсан хүний тоо 29 сая гаруйд хүрчээ" хэмээн
мэдэгдэлд дурдсан байна.
Одоогоор
ОХУ-д коронавирусний халдварын сэжиг бүхий тохиолдлын улмаас 252403 хүн
эмнэлгийн хяналтанд байна.