Өрхүүдийн дунд эрүүл орчин бүрдүүлэх уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 21:30:09

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Эрүүл орчин-ногоон хот” уралдаан зарлагдлаа. Сумын Хотын захирагчийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, тэднийг мод, сөөг, зүлэг тарьж, арчилж ургуулах арга технологид сургах замаар эрүүл, аюулгүй, ногоон орчинг бүрдүүлэх зорилго тавьж уг уралдааныг 5 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл зарлаад байна.

Уралдаанд оролцох айл өрхүүд хашаандаа 3-5 ширхэг том мод, бут, 10 ширхэг жимсний мод, зүлэгжүүлэлт 300 м2, цэцгийн мандал 5-10 м2 байгуулж, ургуулсан байх ёстой бөгөөд Хотын захирагчийн албанаас гурван өрх, нэг байгууллагыг шилдгээр шалгаруулна.

Мөн “Эрүүл орчин-ногоон хот” төслийн хүрээнд Хөдөлмөрийн хэлтсээс нийтийг хамарсан ажлын төсөв дэмжлэгийг аваад байгаа ба 5- сард нийт 120 иргэнийг урамшуулал олгон ажиллуулахаар болжээ.

Өвөрхангай Б.Батчимэг

 

Холбоотой мэдээ