Хээрийн дадлага сургуулилтыг аймагтаа анх удаа хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-15 14:17:27

Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын офицер бүрэлдэхүүний хээрийн дадлага сургуулилт Өмнөговь аймагт анх удаа боллоо.

Өмнөд бүсийн Онцгой байдлын газрын удирдах бүрэлдэхүүний офицеруудад бүсийн ажиллах журмыг танилцуулах, хэлэлцүүлэг хийхээр тус аймагт говийн бүсийн 6 аймгийнхан чуулсан юм. Энэ үеэр дээрх хээрийн дадлага сургуулилт болсон байна. 5 дугаар сарын 12-нд болсон уг сургуулилт тэмцээнд  Өвөрхангай аймгийнхан тэргүүлж, Өмнөговь аймгийнхан удаалсан аж. Гуравдугаар байрт Баянхонгор аймгийнхан авхаалж самбаагаараа шалгарсан байна.

Энэ арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Ариунбуян, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, мөн газрын ахлах мэргэжилтэн Онцгой байдлын дэд хурандаа Ж.Дамдинсүрэн ирж оролцжээ. Дээрх хэлэлцүүлэг, дадлага сургуулилтыг зургаан аймгийн онцгой байдлын газрын ажилчид туршлага солилцсон үр өгөөжтэй үйл ажиллагаа боллоо гэж оролцогчид үзэж байна.  Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн нь байнгын бэлтгэл сургуулилт хийж байдаг гэдгээрээ бусад хүчний байгууллагаасаа онцлог юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ