Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-24 11:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг өчигдөр хүлээн авч уулзжээ.

Уулзалтын эхэнд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилтыг хүссэн юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Элчин сайд И.К.Азизовт хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, тэр дундаа батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж, дэмждэгт нь талархал илэрхийлж, хоёр талын улс төр, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Холбоотой мэдээ