Коронавирусний вакцинжуулалт 2021 оноос нааш эхлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-23 10:29:34

МОСКВА. /TASS/. Туршилтын үр дүнгүүд сайн байгаа хэдий ч коронавирусний вакциныг 2021 оноос нааш хэрэглэж эхлэхгүй хэмээн ДЭМБ-ын Эрүүл мэндийн онцгой байдлын хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.


Зарим бэлдмэл туршилтын 3 дугаар үе шатандаа хүрсэн бөгөөд бүгд сайн үр дүн үзүүлж байгааг тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


"Гэсэн хэдий ч вакцины аюулгүй байдал хийгээд үр дүнтэй байдлыг хангах хэрэгтэй. Үүнд хэсэг хугацаа шаардлагатай” хэмээн тэрбээр мэдэгдээд, орлогын түвшнээс үл хамааран хүн бүр вакцин хийлгэх шаардлагатайг онцолжээ.

 

Холбоотой мэдээ