Монгол Улсын Харцага цолтон 3, начин цолтон 7 төрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-12 17:36:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар 5 давсан 7 бөх, 6 давсан 3 бөхөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Харцага, Начин цолны үнэмлэх, тэмдэгийг гардуулах ёслол наадмын зүлэг ногоон дэвжээнд болов.


Энэ жилийн наадмын долоогийн давааны дараах байдлаар: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат улсын начин Ц.Одбаяр, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Орших нар Монгол Улсын Харцага цолны болзол хангаж, Монгол Улсын харцага цолны үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулав.


Мөн Монгол Улсын начин цолны болзлыг Завхан аймгийн Отгон сумын харьяат цэргийн арслан Т.Дүгэрдорж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат аймгийн арслан Х.Цогтгэрэл, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр, Баян-Өлгийн аймгийн Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн арслан О.Мөнх-Эрдэнэ нар хангаж Монгол Улсын начин цолны үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардууллаа.

Холбоотой мэдээ