Алтанбулаг боомтоор 2615.3 тонн бараа бүтээгдэхүүн орж иржээ

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-07-10 17:49:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алтанбулаг боомтоор энэ сарын 3-9-нд Европын холбооны орны 141 аж ахуйн нэгж 172 том оврын машин нэвтэрчээ.

Дээрх автомашинууд 2615.3 тонн бодис, бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн байна.


Энэ  ачаа тээвэрт мэргэжлийн хяналтын экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагч 24 цагаар байнгын хяналт шалгалт хийжээ. Аж ахуйн нэгжийн 45 төрлийн дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж, чанар аюулгүй байдлыг хангаад байгаа юм.

Тус 172 тээврийн хэрэгсэл нь гадаадын 103, Монгол 74 жолоочтой ирснээс эх орондоо үлдэх хүсэлтэй 2 Монгол жолоочыг тусгаарласан байна.


Холбоотой мэдээ