Зам тээврийн ослын улмаас өчигдөр 11 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-10 16:31:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанд өчигдөр буюу энэ сарын 9-нд зам тээврийн ослын 234 дуудлага мэдээлэл иржээ. Зам тээврийн ослын улмаас өчигдөр 11 хүн нас баржээ.


Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт өдрийн 11 цагийн орчимд “Да юун” маркийн мотицкл осолдож, 57 настай эрэгтэй С,  Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрт 16 цагийн орчимд “Hyundai Аccent” маркийн автомашин онхолдож зорчигч 46 настай эрэгтэй Б  нас баржээ.


Түүнчлэн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутагт өчигдөр 19 цагийн орчимд “Да юун” маркийн мотоцикл онхолдож жолооч 58 настай эрэгтэй Д, мөн тус аймгийн Баянтүмэн сумын нутаг дэвсгэрт 22 цагийн орчимд “Nissan Leberty” маркийн автомашин, явган зорчигч Э болон 3 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон байна.

Мөн Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг дэвсгэрт  өчигдөр 18 цагийн орчимд “Toyota Alphard” маркийн автомашин онхолдож зорчигч А, Н, Ө, Ө, О, Б, Э нарын 7 хүн нас барсан байна.


Иргэд хөдөлгөөнд оролцохдоо  хурдаа зөв тохируулж, бүсээ зүүж, хүн болон ачаа хэтрүүлж тээвэрлэхгүй байхад онцгой анхаарахыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.

Орон нутгийн замд усархаг аадар бороо ихээр орж байгаатай холбоотойгоор зорчих хэсгүүд усанд автаж, эвдрэл ихтэй байна.

Холбоотой мэдээ