Гарааны үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй 100 иргэнд хоёр сая төгрөгийн зээл олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-07-09 18:27:02
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ энэ жил гурав дахь удаа зарлаж буй “Гарааны үйлдвэрлэл-2020” төслийн уралдаанаа дүгнэлээ.  

Нийт 240 төсөл ирснээс өрхийн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй 50, Жаргалант суманд  газар тариалан эрхлэх хүсэлтэй 30 иргэн, менежментийн чиглэлээр сурч буй 5, инженерийн чиглэлээр сурч буй 5 оюутан, НҮБ-ын хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрлэгч болохоор суралцаж буй 5, ахуйн үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 5 иргэний төсөл шалгарсан байна. Дээрх иргэдэд тус бүр хоёр сая төгрөгийн зээл олгох юм.

Төсөл нь шалгарсан иргэдэд зээлийн батламжийг аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ын захирал Г.Энхбаяр нар гардуулан өглөө.

 

Холбоотой мэдээ