Ерөнхийлөгч Х.Баттулгад ХБНГУ-ын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Холбооны Бүгд Найрамдах Герман Улс /ХБНГУ/-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер Монголын үндэсний их баяр, наадмын мэндчилгээ дэвшүүлжээ.
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерын мэндчилгээ:
Монгол Улсын Ерөнхийлөгч
Эрхэмсэг ноён Халтмаагийн Баттулга танаа
Улаанбаатар
Ноён Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Танд өөрийн болон нутаг нэгтнүүдийнхээ өмнөөс баяр хүргэе.
Онцгой итгэлцэл, уламжлалт нягт хамтын ажиллагаа Монгол-Германы харилцааг тодорхойлж байгаад миний бие баяртай байна. Аюулгүй байдлын бодлогын чиглэл дэх хамтын ажиллагаа, Монгол- Германы ашигт малтмалын салбарын түншлэл үүний олон жишээний зөвхөн хоёр нь юм.
Танд болон танай орны хүн ардад энх тунх, аз жаргалтай, энх амгалан ирээдүйг хүсэн ерөөе.
Франк-Вальтер Штайнмайер
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч