Автозамын хилийн боомтууд баяр наадмаар амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-06 18:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улс-ОХУ, Монгол Улс-БНХАУ-ын авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтууд амарна гэдгийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. 

Харин Олон улсын агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана.

Тодруулбал, Сүхбаатар-Наушки, Алтанбулаг-Хиагтын хилийн боомтууд болон Буянт-Ухаа дахь олон улсын хилийн боомт 7 дугаар сарын 11-15-нд ажиллана. Мөн Сүхбаатар болон Эрээнцавын төмөр замын боомт амралтгүй ажиллана. Эрээнцавын авто замын хил нэвтрэх боомт баяр наадмын өдрүүдэд өглөөний 08.00-17.00 цаг хүртэл нээлттэй байна. 


Харин Цагааннуур-Ташанта, Боршоо-Хандгайт, Тэс-Шарсуурь, Ханх-Мондын боомт 11-15-нд амрах юм байна. Мөн Замын-Үүд, Баянхошуу, Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастайн боомт 7 дугаар сарын 11-15 хүртэл ажиллахгүй. 

Холбоотой мэдээ