Төв аймгийн сонгогчдын 53,49 хувь нь саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-24 18:17:39

Төв /МОНЦАМЭ/.  2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Төв аймгийн хэмжээнд 17:00 цагийн байдлаар  33026 сонгогч саналаа өгч, ирц 53,49 хувьтай байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

Аймгийн Сонгуулийн хорооны дарга  Ч.Жавзанпагма, 27 сумын хэмжээнд 96 хэсгийн хороонд сонгогчид санал өгч байна. Үүнээс хэсэг тус бүрээр нь авч үзвэл  одоогийн байдлаар  хамгийн их ирцтэй байгаа нь Жаргалант сумын 59 дүгээр хэсэг 66,17 хувьтай байгаа бол хамгийн бага ирцтэй нь Дэлгэрхаан сумын 55 дугаар хэсэг 26,3 хувьтай байна. Нийт хэсгийн хороодод 17:00 цагийн байдлаар ямар нэгэн зөрчил, гомдол санал ирээгүй хуулийн дагуу хэвийн үргэлжилж байна” гэв.

Төв аймгийн сонгуулийн хороонд 9 алба хаагч, 27 сумын сонгуулийн хороонд 138 албан хаагч, 96 хэсгийн хороонд 820 албан хаагч тус тус ажиллаж байгаа юм.

 

Холбоотой мэдээ