“Japan Airlines” ажилтнууддаа тэтгэмж олгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-22 11:59:57

ТОКИО. /Kyodo/. Японы “Japan Airlines” агаарын тээврийн компани ажилтнууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд зориулж ирэх сараас тэтгэмж олгохоор төлөвлөж байна.


“Japan Airlines” компанид 36 мянга орчим хүн ажилладаг бөгөөд компани хүн бүрт 150 мянган иен буюу 1.4 мянган ам.долларын тэтгэмж олгох аж. Харин тус компанийн захирлуудын зөвлөлийн дарга Ёсихиру Уэки компанийн зардлыг хэмнэх зорилгоор өөрт олгогддог зуны урамшууллаасаа татгалзжээ.


Дэлхий дахинд дэгдсэн коронавирусний цар тахлын улмаас “Japan Airlines” компани энэ оны эхний улиралд 22.9 тэрбум орчим ам.долларын алдагдал хүлээсэн байна. 

Холбоотой мэдээ