“Tesla” ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-22 11:33:51

НЬЮ-ЙОРК. /CNBC/. Коронавирусний цар тахлын үр дагавартай холбоотойгоор ажилтнууддаа олгодог урамшууллаа зогсоож байгаа тухай Америкийн “Tesla” компанийн боловсон хүчний хэлтсийн дарга Валери Каперс Уоркмены захирамжид дурджээ.


АНУ-ын Үнэт цаас, хөрөнгийн биржийн комиссын сүүлд мэдээлснээр, бизнес эрхлэгч Илон Маскийн “Tesla компани нийт 48 мянган ажилтантай аж. 


Үүнээс гадна Tesla” цар тахлын улмаас тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдтэй холбоотойгоор 7 дугаар сарын 7-нд хийхээр төлөвлөж байсан хувьцаа эзэмшигчдийн хурлаа хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Хурлыг нэг сараар хойшлуулж, Калифорни муж улсын Фримонт тойрогт хийхээр болжээ. 

Холбоотой мэдээ