Галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн тохиолдол 5 бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-21 16:04:48

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 321 гэмт хэрэгт 203 хүн холбогдсон байна.

Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг 26, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийн 5 тохиолдол бүртгэгджээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 25 тохиолдол буюу 34,7 хувиар, бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн тоо 12 тохиолдол буюу 31,6 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас нас баралтын 17 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны  мөн үеэс 15 хувиар буурсан байна. 

 

 

Холбоотой мэдээ