Хүчтэй мөндөр орсны улмаас шороон далан сэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-20 09:09:52

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт энэ сарын 18,19-нд гэнэтийн хүчтэй аадар бороо орлоо.

Өчигдөр орой орсон хүчтэй аадар мөндрийн улмаас Мөрөн сумын үерийн ус зайлуулах сувгийн шороон далан сэтэрч 7 айлын хашаа, 2 гудамж усанд автсан байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мөрөн сумын мэргэжлийн ангийнхан хамтран ажиллаж 5 метр урт, 1 метр өндөр шороон далан босгосон байна. Цаашид гэнэтийн аадар бороо орох төлөвтэй байгаа тул үер усны аюулаас болгоомжтой байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүллээ.

 


Холбоотой мэдээ