Сонгино түүхээр явсан хүүхдүүд хясаанаас унаж амиа алджээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-16 10:50:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-т энэ сарын 14-ний өдөр сонгино түүхээр гэрээсээ гарсан 2 хүүхэд Хар боом гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж амиа алджээ. 

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Урин дулааны цаг ирсэн учраас иргэд амралт зугаалга, хөдөө хээр явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байнга анхаарч байхыг Онцгой байдлын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна

 

Холбоотой мэдээ