Эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчдыг урамшуулав

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-06-12 12:17:30

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран “Хөрсөө хойч үедээ хэвээр үлдээе” сарын аяныг өнгөрсөн сарын 12-ны өдрөөс өрнүүлж байна.

Аяны хүрээнд хүүхдүүдийн дунд “Хөрсний доройтлыг бууруулахад бидний оролцоо” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан юм. Уг уралдаанд аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиудын 60 сурагч оролцсоноос Өлгий сумын нэгдүгээр бага сургуулийн сурагч Т.Елик, “Дарын” цогцолбор сургуулийн сурагч М.Данабек, Р.Ибрахим нар эхний гурван байрыг эзэллээ.

Уралдаанд тэргүүлсэн сурагчдад аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед баяр хүргэж, ном, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа.

Холбоотой мэдээ