Хөвсгөлд 1553 төрийн албан хаагч сонгуулийн хороонд ажиллаж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-12 16:17:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад 1553 төрийн албан хаагч оролцож байна.

Аймгийн хэмжээнд сумдын 23 сонгуулийн хороо болон аймгийн сонгуулийн хороонд 127, хэсгийн хорооны бүрэлдэхүүнд 984, 158 даамал, 129 цагдаагийн ажилтан, 144 иргэний бүртгэлийн ажилтан ажиллана. Нийт 129 хэсгийн хороо байгуулсан байна. Санал хураалтын үеэр халдвар хамгааллаас сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагын алба хаагчид нэмэгдэн ажиллана.

Аймгийн Сонгуулийн хорооноос коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн бүх сонгуулийн хороо, хэсгийн хороонд зөвлөмж чиглэл өгч ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.

 

Холбоотой мэдээ