Шилдэг тохижилт, бүтээн байгуулалт хийсэн иргэн, аж ахуй нэгжийг шалгаруулна

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2020-06-08 18:34:01

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар шилдэг тохижилт, бүтээн байгуулалттай иргэн, аж ахуй нэгжүүдийг шалгаруулах уралдаан зарлажээ.

Аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагааг идэвжүүлэх, нийгмийн хариуцлагыг сайжруулах, тохижилт, бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, шинэ санал санаачилгыг дэмжих зорилготой аж.

Уралдааныг энэ оны тавдугаар сарын 30-наас ирэх наймдугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулах бөгөөд шагналын сан нь 14 сая төгрөг.

Уралдааны удирдамжийн дагуу аж ахуй нэгж байгууллагаас хоёр, төсөвт байгууллагаас хоёр, гэр хорооллын иргэдээс хоёр, нийтийн орон сууцанд амьдардаг иргэдээс зургаан иргэнийг тус тус шалгаруулж шагнаж урамшуулах аж.  

Холбоотой мэдээ