Цусны салбар төв ажлаараа улсад 5 жил дараалан тэргүүлэв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-06-08 10:06:29

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэдэх Цусны салбар төв нь аймгийн хэмжээнд аюулгүй найдвартай эмчилгээний үр дүнтэй цус цусан бүтээгдэхүүнээр тасралтгүй ханган ажиллаж байна.

Тус төвийн хамт олон ажлын амжилтаараа сүүлийн 5 жил улсад тэргүүн байрт шалгаран ажиллаж байна. Цусны салбар төв жилд 400-500 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хөвсгөл аймгийн иргэдээ цусаар хангаж байгаа юм. Нэгдсэн эмнэлэг нь 1400 гаруй цусны донортой үүнээс 40 хувь нь идэвхтэн, 60 хувийг шинэ донор эзэлж байдаг бөгөөд 50 хүндэт донортой үүнээс 30 хувь нь цусаа байнга бэлэглэж байна.

Тус төв Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5-төслийн хүрээнд барилгын урсгалыг шинэчилж иж бүрэн бүрэн засвар хийж 600 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан нь эрүүл аюулгүй стандартын орчинд цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдсэн үр дүнтэй бүтээн байгуулалт болсон гэдгийг Цусны төвийн эрхлэгч М.Батсайхан онцолж байлаа.

Холбоотой мэдээ