Өнгөрсөн өдөр Нью Йорк хотод 300 орчим хүн баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-05 09:28:42

НЬЮ-ЙОРК. /NY1/. Өнгөрсөн өдөр Нью-Йорк хотод 300 орчим жагсагчийг баривчилсан бол баривчлагдсан хүмүүсийн тоо өдөр бүр буурч байна гэж тус хотын цагдаагийн газрын дарга Дермот Шиа хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


“Эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн пүрэв гарагт эхэлсэн бөгөөд баасан, бямба, ням гарагт үргэлжилсэн. Гэвч сүүлийн гурван шөнө баривчлагдсан хүмүүсийн тоо нэг шөнө 700-аас 500 хүртэл, харин өнгөрсөн шөнө 300 орчим болж буурсан. Хүчирхийлэл үйлдсэн, дээрэм тонуул хийсэн, цагдаа руу халдсан хүмүүсийг баривчилж байгаа” гэж цагдаагийн газрын дарга тэмдэглэсэн байна.


Цагдаагийн зарим ажилтнууд нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хэргийг нарийн шалгана гэж тэрбээр амлав. “Ихэнх ажилтан маань маш мэргэжлийн түвшинд ажиллаж, хамгийн хүнд хэцүү нөхцөлд биеэ барьж чаддаг гэдгийг би мэднэ. Гэхдээ хэд хэдэн хэргийг шалгаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэд хэдэн цагдаа халагдах асуудалтай тулгарч магадгүй” гэж Дермот Шиа мэдэгджээ.


Холбоотой мэдээ