АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-05-25 13:50:52

ВАШИНГТОН. /AP/. АНУ Бразилд хиймэл амьсгалын мянган аппарат нийлүүлэхээр болсон тухай тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл твиттер хуудсандаа мэдээлжээ.


"АНУ-ын засаг захиргаа хиймэл амьсгалын мянган аппаратыг Бразилд эмнэлгийн тусламж болгон хандивлаж байна. Бразилын Засгийн газар  цар тахалтай тэмцээхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буйг АНУ хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд батлан ​​хамгаалах, худалдааны салбарын хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхээр төлөвлөж байна" гэж тус зөвлөл мэдэгдсэн байна. 


АНУ-ын эрх баригчид коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаагийн улмаас улс оронд нь ирэхээсээ өмнө сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Бразилд зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хориглосон билээ.  


Халдвар авсан хүний тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт орж байгаа Бразилд 363 211 хүн халдвар авч 22 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ