Онцгой нөхцөлд ажиллах дадлага сургууль 2 дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-05-07 08:51:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33-р тушаалын дагуу "COVID-19" халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ" дадлага сургууль өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж Чингэлтэй дүүрэгт хөл хориог бүрэн тогтоогоод байна. 

Дадлага сургуулийн эхний өдрийн дадлага сургуулилтаар Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цагийн байдал өгсний дагуу танхимын штабын дадлага зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд байгаа техник хэрэгслийн судалгаанд тулгуурлан хариу арга хэмжээг авах сургуулилт амжилттай явагдлаа. 

Өнөөдөр дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт "Яармаг" гэсэн 300 ортой түр эмнэлэг нээгдээд байна. 





Холбоотой мэдээ