“Airbnb” компани ажилтнуудынхаа 25 хувийг цомхотгоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-06 12:49:15

НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Орон сууцны түрээсийн үйлчилгээ санал болгодог “Airbnb” оператор компани ажилтнуудынхаа 25 хувийг цомхотгохоор төлөвлөж байна.


Коронавирусний цар тахлын улмаас энэ жилийн ашиг орлого нь өмнөх оныхоос хоёр дахин буурна гэж болгоомжилж байгаа тухай Airbnb” компанийн гүйцэтгэх захирал Брайан Ческийн захирамжид дурджээ. Үүнтэй холбоотойгоор компани ажилтнуудынхаа 25 хувийг буюу 1.9 мянган хүнийг цомхотгох шийдвэр гаргажээ.


Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор улс орнууд янз бүрийн хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч эхэлсэн нь олон улсын эдийн засгийн гүн хямрал үүсэхэд хүргэсэн юм.

Холбоотой мэдээ