Орон гэргүй 25 иргэнд гэр өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-05-04 17:50:04

Өмнөговь аймагт өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр буюу 5 дугаар сарын 4-ний өдөр орон гэргүй 25 өрхөд өргөө цагаан гэрийг гардуулан өглөө.

Орон гэр хүссэн нийтдээ 100 гаруй иргэний өргөдөл ирснээс судалгаа хийсний үндсэн дээр ийнхүү 25 иргэнд гэр олгосон байна. Даланзадгад сумын 20, хөдөө сумдын 5 иргэн өнөөдөр өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй боллоо. Тухайн гэр нийлүүлэх ажлыг орон нутгийн “Түшмэл” ХХК хариуцсан ажээ.  Орон гэргүй иргэдээ өөрийн гэртэй болгох ажилд орон нутгийн төсвөөс 49 сая 500 мянган төгрөг зарцуулсан байна.  

Дээрх хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 100 орон гэргүй өрхийг гэртэй болгож иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулсан байна. Мөн өрх гэр бүлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд орон гэргүй иргэдийг орон гэртэй болгохоос гадна 238 төрийн албан хаагчдад орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлсэн юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ