278 малчин өндөр насны тэтгэврээ тогтоолгожээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-04-20 12:51:43

Архангай /МОНЦАМЭ/. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлүүлэх хуулийн хүрээнд Архангай аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 278 малчин хамрагдаж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна.

Мөн энэ оны 2 дугаар сараас нийт иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 13274 тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 хувиар нэмэгдэж, 46,2 сая төгрөгийг зарцуулжээ. Харин зарим иргэний тэтгэврийг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан 1214 тэтгэвэр авагчдад 60,7 сая төгрөгийн нэмэгдэл олгоод байна. 

Холбоотой мэдээ