Техникийн үзлэг дуустал торгууль ногдуулахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт авто тээврийн үзлэг тавдугаар сарын нэгэнд эхлэх бөгөөд хөдөө орон нутгаас орж ирж буй тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллага хяналт тавьж, техникийн үзлэг дуустал торгуулийн арга хэмжээ ногдуулахгүй ажиллахаа мэдэгдлээ.
Хэнтий аймгийн хэмжээнд авто
тээврийн хяналтын үзлэгт хамрагдах шаардлагатай 18000 гаруй тээврийн хэрэгсэл
байдаг аж. Иргэд өөрсдийн автомашинаа таван жилийн хугацаанд техникийн үзлэг
оношилгоонд оруулж, татвараа төлөөгүй тохиолдолд авто тээврийн улсын бүртгэлээс
хасдаг байна.
Техникийн хяналтын үзлэгт
орохдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эзэмшигчийн иргэний үнэмлэх, татварын
гэрчилгээ, жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ, татварын гэрчилгээ, техник ашиглалтын
дэвтэр зэргийг бүрдүүлнэ. Урд бүсийн сумд тавдугаар сарын нэгнээс зургаадугаар сарын долооны
хооронд, хойд бүсийн сумд зургаадугаар сарын 15-наас долдугаар сарын наймны хооронд хамрагдах юм
байна.